Wednesday, July 17, 2019

"ЗҮРХ СУДАСНЫ ДҮРСЛЭЛ ОНОШИЛГОО, СУДСАН ДОТУУРХИ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ” ОЛОН УЛСЫН АНХДУГААР ХУРАЛ 2019 - ИЛТГЭЛҮҮД

Та бүхэнд "Зүрх судасны дүрслэл оношилгоо, Судсан дотуурхи мэс засал эмчилгээ” олон улсын анхдугаар хурал 2019-ын үеэр тавигдсан илтгэлүүдийг онлайн хэлбэрээр хүргэж байна.


  1. "Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүндэтпрофессор Рэнцэнгийн Пүрэвийн 1990-2008 онуудад зүрх судлалын  хөгжилд оруулсан хувь нэмрийг судалсан" Ц.Бадамсэд
  2. "Гол судасны эмгэгийн эхо оношилгоо" Н.Баясгалан
  3. "Гол судасны цүлхэнгийн дүрс оношилгоо" Д.Дэлгэрцэцэг
  4. "MRI-аар миокардийг үнэлэх нь:  Миокардийн хожуу тодрол" Х.Хулан
  5. "Захын судасны яаралтай эмгэгийн үеийн допплерэхо" Б.Эрдэнэбилэг
  6. "3эхо оношилгоо, эмнэлзүйн ач холбогдол" Л.Арьяасүрэн
  7. "Зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдлындалд хэлбэрийн илрүүлгэд багажийн шинжилгээний үзүүлэлтүүдийг харьцуулсан дүн" Г.Ананд
  8. "Титэм судасны өөрчлөлтийн онцлогыг EPC-ийн үйлажиллагаа алдагдалтай уялдуулан судалсан нь" Ц.Сумъяа
  9. "A short history of interventional cardiology" Gerardin.B
  10. "Case report of lower limb peripheral arterialdisease" Gerardin.B

Saturday, October 21, 2017

Эерэг үр дүнд хөтөлсөн хэцүү сорилтууд - Зүрхний булчингийн дахин судасжуулалт

Verheye болон түүний хамтрагчдын New England Journal of Medicine сэтгүүлийн энэ удаагийн дугаарт нийтлэгдсэн титмийн синусын урсгалыг удаашруулах арга барил (Зураг 1)-ын талаарх өгүүлэл (энд дарж үзнэ үү) тэртээ олон жилийн өмнөх эмчилгээний зарчмын талаар дахин эргэцүүлж бодоход хүргэж байна. 1948-1968 оны хооронд Cleveland-ын мэс засалч Claud Beck титмийн синусыг боох мэс заслыг 1000 илүү өвчтөнүүдэд хийж гүйцэтгэж байсан нь зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, сайжруулах зорилготой байв. Хэдийгээр Beck гайхалтай үр дүнд хүрсэн тухай мэдээлж байсан боловч тухайн цаг үед энэ мэс засалд тоотой хэдэн мэс засалчид л гаршсан байлаа. Зүрхний булчинг дахин судасжуулахад чиглэсэн энэ төрлийн болон бусад мартагдаж орхигдсон мэс заслын аргачлалууд цааш цаашдаа зүрхний титэс судасны эмгэгийг эмчлэх гэсэн тасралтгүй үргэлжлэх хичээл зүтгэлд үнэлж баршгүй үүд хаалгыг нээж өгсөн юм.

20-р зууны эхээр зүрхний титэм судасны эмгэгийн өвчлөлийн тархалт нэмэгдэхийн хирээр хачин гайхмаар мэс заслын эмчилгээний аргуудыг эмч нар өргөн хүрээтэй эрэн хайж, ашиглах болсон байна. Зүрхний титэм судасны эмгэгийн талаарх түгээмэл ойлголт бол хүчилтөрөгчийн хангамж ба хэрэгцээ шаардлагын хоорон дахь үл тохироо бөгөөд үүнээс улбаалан эмчилгээний дараах хоёр чиг хандлага байх боломжтой гэж үзэж байсан нь 1-рт зүрхний булчин руу очих цусны урсгалыг нэмэгдүүлэх, 2-рт хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлагыг бууруулах байв. Зарим мэс засалчид симпатэктоми хийх эсвэл мэдрэлийн судал руу спирт (alcohol) тарьж зүрх рүү очих симпатик мэдрэлжүүлэлтийг тасалдуулах замаар зүрхний булчингийн хүчилтөрөгчийн хэрэгцээг бууруулж байв (энэхүү өгүүллийн түүхийн хуудас хэсэгт дурьдсан 1924, 1926, 1929 оны өгүүллүүдийг харна уу). Харин нөгөө хэсэг мэс засалчид бамбай булчирхайг тайрч авах замаар бодисын солилцооны идэвхижлийг бууруулах аргыг ашиглаж байжээ (1933 оны өгүүллийг харна уу). Түүнчлэн мэс засалчид цээжний дотно артериудыг боох замаар перикарди-өрцний коллатераль үүсгэх замаар зүрх рүү шинэ цус хүргэх (1957а болон 1959 оны өгүүллийг харна уу) юмуу цээжний дотно артерыг зүрхний булчинд шилжүүлэн суулгах (1957b) оролдлогуудыг хийж байлаа. 

Дефибрилляци ба кардиоверси

Удиртгал
Дефибрилляцийг анх 1899 онд Швейцарын Женевийн Их Сургуулийн Prevost болон Batelli нар санаачилжээ. Тэд нохойг бага зэргийн цахилгаанаар цохих нь ховдолын фибрилляци үүсгэдэг боловч томоохон цэнэг нь энэхүү нөхцөл байдлыг (ховдолын фибрилляцийг) арилгадаг болохыг нээсэн байна. Трансторацик дефибрилляци нь хүнд анх 1956 онд хувьсах гүйдэл ашиглан хийгдсэн байдаг. Lown болон түүний хамтран ажиллагчид дефибрилляторт тогтмол гүйдлийг нэвтрүүлж клиникийн практикт ашиглажээ. Цахилгаан кардиоверци нь одоо үед энгийн процедур болсон бөгөөд зүрхний хэм алдагдалыг төгсгөхөд сонгомол бөгөөд яаралтайгаар ашиглагддаг. 


Дефибрилляци нь нь энергийг зүрхний мөчлөгийн аль нэг фазад давхцалгүйгээр хүргэдэг бол кардиоверци нь энергийг том R шүд юмуу QRS бүрдэлтэй давхцуулж хүргэдэг. Дефибрилляци болон кардиоверцийн аль алиных нь үед дамжуулсан цахилгаан цэнэг нь дефибрилляторын сөрөг электродоос эерэг электрод руу зүрхээр түргэн зуур дамжин өнгөрөх цахилгаан гүйдэлийг бий болгодог. Ингэснээр зүрхний бүх эсүүд нэг зэрэг агшиж улмаар зүрхний гэмтэл үүсгэлгүйгээр хэвийн бус цахилгаан хэмнэлийг сарниулж, төгсгөдөг ба синусын зангилааны хэвийн хэм үүсгэх идэвхи сэргэх боломжтой болно. Энэхүү өгүүлэлд эдгээр процедурын талаарх суурь зарчим болон техник, тэдгээрийг хэрэглэх эмнэл зүйн заалтыг дурдсан болно. 

Зүрх сэтгүүрдэлт

Зүрх сэтгүүрдэлтийн түүхэн замнал

1844 онд Claude Bernard буулгын вен болон гүрээний артериас сөрөг ойртолтоор дамжуулан морины зүрхний баруун зүүн ховдолд хоёуланд нь амжилттай катетер оруулсан байна. Тэрээр зүрхний физиологийн талаарх шинжлэх ухааны анхны судалгааг хийсэн бөгөөд өнөөдрийн бидний мэдэх зүрх сэтгүүрдэлтийн суурийг тавьсан юм.

1929 онд Германы Eberswalde-д Werner Forssmann гэх 25 настай мэс заслын дадлагажигч анх удаа амьд хүний зүрхэнд (өөрийнхөө зүрхэнд) амжиллтай катетер оруулсан байна. Тэрээр флюроскопын хяналтын доор зүүн antecubital венээр дамжуулан өөрийн баруун тосгуурт катетерийг амжилттай оруулсан ба дараагаар нь үүнийгээ сайжруулан радиологийн тасагт цээжний рентген зураг авчээ. Гэвч түүний оролдлого үнэлэгдээгүйгээр барахгүй нилээд их эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан юм. Хэдий тийм ч 1956 онд тэрээр анагаах ухааны салбар дахь Нобелийн шагналыг бусад инвазив кардиологийг санаачлагчидын (Andre Cournand болон Dickenson Richards) хамт хүртжээ.



Andre Cournand болон Dickenson Richards нарын ажлыг хүртэл инвазив кардиологийн хөгжил удаашралтай байсан бөгөөд тэд хүний баруун зүрхний физиологийн талаарх анхын дэлгэрэнгүй судалгааг хийжээ.

Categories